Нүүр / Нууцлалын бодлого
Нууцлалын бодлого
Шинэчилсэн: 2026.11.24
Энэхүү бодлого нь «Ноён Алтай» жолооч бэлтгэх сургалтын төв-ийн (цаашид «сургалтын төв») вэб сайт болон «Ноён Алтай» утасны аппликейшнээр цуглуулж буй хувийн мэдээлэл, түүнийг ашиглах, хадгалах, устгах журмыг тайлбарлана.
1. Цуглуулах мэдээлэл
- Нэвтрэх мэдээлэл: утасны дугаар, овог нэр. Нэвтрэхэд SMS-ээр нэг удаагийн код илгээнэ.
- Сургалтын бүртгэл: регистрийн дугаар (түүнээс төрсөн огноо, хүйсийг тооцно), цээж зураг, гэрийн хаяг. Эдгээр нь жолооны үнэмлэхийн шалгалтын материал бүрдүүлэхэд шаардлагатай.
- Сургалтын явц: ирц, онолын тестийн хариулт ба дүн, дадлагын захиалга, багшийн үнэлгээ.
- Байршил: зөвхөн хичээлийн QR ирц бүртгүүлэх үед, сургалтын төвд байгааг шалгах зорилгоор. Апп байршлыг ард талд хянадаггүй.
- Төлбөр: нэхэмжлэх, төлсөн дүн, огноо. Картын болон банкны нууц мэдээллийг бид авдаггүй. Онлайн төлбөрийг QPay үйлчилгээ гүйцэтгэнэ.
- Төхөөрөмж: мэдэгдэл (push) илгээх токен. Камерыг зөвхөн QR уншуулах, цээж зураг авахад ашиглана.
2. Ашиглах зорилго
Сургалтад бүртгэх, хуваарь, ирц, тест, дадлагыг зохион байгуулах, төлбөр тооцоо хийх, хичээл болон төлбөрийн сануулга илгээх, шалгалтын материал бүрдүүлэх. Мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч этгээдэд худалдахгүй.
3. Гуравдагч талын үйлчилгээ
- SMS үйлчилгээ үзүүлэгч — нэвтрэх код, сануулга илгээх (утасны дугаар, мессеж).
- QPay — онлайн төлбөр (нэхэмжлэхийн дүн).
- Expo, Apple, Google-ийн мэдэгдлийн үйлчилгээ — утсанд push мэдэгдэл хүргэх (мэдэгдлийн гарчиг, агуулга).
Хуулиар шаардсанаас бусад тохиолдолд төрийн болон бусад байгууллагад мэдээлэл дамжуулахгүй.
4. Хадгалалт ба хамгаалалт
Мэдээллийг сургалтын төвийн сервер дээр шифрлэгдсэн холболтоор (HTTPS) дамжуулж хадгална. Нэвтрэх код, токеныг хэш хэлбэрээр хадгалж, цээж зургийг зөвхөн тухайн сурагч болон сургалтын төвийн ажилтан харах боломжтой.
Бүртгэлээ устгах хүртэл мэдээллийг хадгална. Төлбөр, нэхэмжлэхийн бичлэгийг нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу хадгалах шаардлагатай тул хүнийг тодорхойлох мэдээлэлгүйгээр (нэргүй) үлдээнэ.
5. Таны эрх
Та өөрийн мэдээллийг аппын «Профайл» эсвэл вэбийн «Миний бүртгэл» хэсгээс харах, засах боломжтой. Бүртгэлээ хэдийд ч устгах эрхтэй — бүртгэл устгах заавар.
6. Хүүхдийн мэдээлэл
Үйлчилгээ нь жолооны үнэмлэх авах насны шаардлага хангасан хүмүүст зориулагдсан. Насанд хүрээгүй хүний бүртгэлийг асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр сургалтын төвд хийнэ.
7. Холбоо барих
Энэ бодлоготой холбоотой асуулт, хүсэлтээ 7744-0220, 8011-0220 утсаар эсвэл Багшийн дээдийн замын урд, UBH төвийн 8 давхар, 811 тоот хаягаар ирж гаргана уу. Бодлогод өөрчлөлт орвол энэ хуудсанд шинэчилсэн огноотой нийтэлнэ.
