Нүүр / Асуулт хариулт

Асуулт хариулт

Түгээмэл асуудаг асуултууд

Хэрхэн бүртгүүлэх вэ?+

Дээд цэсний «Бүртгүүлэх» товчийг дарж сургалтаа сонгоно. Дараа нь ангиа сонгож, утасны дугаараа баталгаажуулан регистрийн дугаараа оруулахад бүртгэл үүснэ.

Бүртгүүлэхэд ямар бичиг баримт хэрэгтэй вэ?+

Онлайн бүртгэлд регистрийн дугаар, утасны дугаар хангалттай. Хичээл эхлэхэд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн хуудсаа авчирна.

Төлбөрөө хэрхэн төлөх вэ?+

Бүртгүүлсний дараа «Миний бүртгэл» хэсэгт нэхэмжлэх гарна. QPay-ээр онлайнаар, эсвэл сургалтын төвд бэлнээр болон дансаар төлж болно. Нэхэмжлэхийг 7 хоногийн дотор төлнө.

Бүртгэл хэзээ баталгаажих вэ?+

Төлбөр орсны дараа сургалтын төвийн ажилтан бүртгэлийг баталгаажуулж, танд мэдэгдэл илгээнэ.

Онолын тестэд хэрхэн бэлдэх вэ?+

Нэвтэрсний дараа «Онолын тест» хэсгээс бүлэг бүрээр дасгал хийж, шалгалтын симуляц өгч болно. Алдсан асуултын тайлбарыг харуулна.

Дадлагын цагаа хэрхэн захиалах вэ?+

Бүртгэл баталгаажсаны дараа «Дадлагын цаг» хэсгээс багшийн сул цагийг сонгож захиална. 24 цагаас өмнө үнэгүй цуцлах боломжтой.

Бүртгэлээ цуцалж болох уу?+

Төлбөр төлөөгүй, баталгаажаагүй бүртгэлээ «Миний бүртгэл» хэсгээс өөрөө цуцалж болно. Бусад тохиолдолд сургалтын төвд хандана уу.

Хариултаа олсонгүй юу?

7744-0220, 8011-0220 утсаар холбогдоно уу. Мөн Facebook хуудсаар бичиж болно.

Бүртгүүлэх